Rendered/
НУРА МОНГОЛИА | ВИДЕО
2023.09.01

НУРА Монголиа төслийн интерьер нь орчин үеийн AI буюу Хиймэл оюун ухаанд суурилсан эрт илрүүлэг оношилгооны төв учир бүхэлдээ ирээдүйд очсон мэт сэтгэгдэл төрүүлэх бөгөөд ногоон орчин бүрдүүлж тогтвортой хөгжилийг тав тух, цэвэр орчинтой хослуулснаар Эрүүл мэндийн салбарын чиг хандлагыг ирээдүйрүү чиглэдэг гэдгийг илтгэх юм.
Интерьерийн шийдлүүд болох рекэн хана тааз, цэгцтэй гялалзсан шугам, ирмэггүй багана, тавилга гэх мэт минималист хэлбэр, материалаар тодорхойлсон нь хүний нүдийг амрааж өнгө, гэрэлтүүлэг, орон зайн зохицуулалтыг бий болгож үйлчлүүлэгчид тав тухтай, аюулгүй орчинг мэдрэх уур амьсгалыг бүрдүүлж өгсөн.
НУРА Монголиа нь дэлхийн стандартад нийцсэн эрүүл мэндийн төвийг бий болгоход интерьерийн шийдэл хэрхэн нөлөөлдөгийг харуулсан төсөл юм.