Бидний тухай

Бид үнэ цэнийг бүтээнэ

Эрхэм зорилго

Бид үнэ цэнийг бүтээнэ.

Алсын хараа

Бид харилцагчдаа дээдлэсэн, чанарыг эрхэмлэсэн, алхам бүртээ үнэ цэнийг бүтээх мэргэжлийн байгууллага байна.

ТӨСӨӨЛЛӨӨС ТҮЛХҮҮР ХҮЛЭЭЛГЭХ ХҮРТЭЛХ ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ

Туршлагатай, мэргэшсэн дизайнер, инженер техникийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг таны хэрэгцээ шаардлагад нийцсэн интерьер, экстерьер дизайны оновчтой шийдлийг тодорхойлж, зураг төслөөс түлхүүр хүлээлцэх хүртэлх цогц үйлчилгээг үзүүлнэ

ТӨСЛИЙН НЭГДСЭН УДИРДЛАГА, ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭЛТ

Ажлын уялдаа холбоо, нийлэмж зохицлыг ханган ажилласнаар бид төслийн зардал, гүйцэтгэх хугацааг хамгийн боломжит бага түвшинд авчирч, чанар, гүйцэтгэлийг өндөр түвшинд хүргэхийг зоридог.

Бизнесийн оновчтой бүтэц, төслийн удирдлагын систем болон төлөвлөлтийн программ хангамж нь дээрх давуу талыг бий болгодог.

МЭРГЭШСЭН БАГ

Рендер компани архитектор, интерьер, тавилгын дизайнер болон тэдний санааг хэрэгжүүлэх гар урчууд, инженер техникийн ажилчид зэрэг чиглэл бүрээр мэргэшсэн 100 гаруй мэргэжилтнээс бүрддэг.

Өнгөрсөн хугацаанд бид 1000 гаруй төслийг хийж гүйцэтгэсэн туршлагатай. Төсөл бүрийг онцгой байлгахын тулд бид үргэлж шинэ зүйлд суралцаж, өөрсдийгөө хөгжүүлдэг.

Дизайны санаа

Захиалагчийн хэрэгцээ, хүсэл, төсөөлөл бол бидний эхлэлийн цэг юм. Түүнийг цааш нь хөтлөх хөгжүүлэх нь бидний үүрэг, сорилт, даалгавар болдог. Бидний татсан зураас бүрийн ард мэдлэг, туршлага, авьяас оршино.

Дизайны санаа хил хязгааргүй. Харин бидний бодит боломж хэмжээ хязгаартай. Тэдгээр санааг бодит байдалд хөрвүүлэгч нь зохион бүтээгч юм. Асар хурдацтай хөгжиж буй механик технологийн боломжоос хамгийн үр ашигтай шийдлийг сонгох нь бидний ажил.