ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Дэлхийн 300 гаруй банк, санхүүгийн байгууллагын дизайны шийдлийг хийж гүйцэтгэсэн Англи улсын “Allen Internation-al” компани нь Худалдаа хөгжлийн банкны салбар, үйлчилгээний төвүүдийн интерьер дизайны шинэ зураг төслийг боловсруулсан нь гүйцэтгэгчээс үйлдвэрлэлийн технологийн өндөр чадамж, инженерчлэлийн ур чадвар, туршлага, дээд зэрэглэлийн гүйцэтгэл шаардсан төсөл байв. Уг төслийн хүрээнд манай компани CNC технологийг ашиглан тавилгын хийцийн эсгүүрийг гаргаж, ердийн бус муруй гадаргууг LG компанийн Himacs акрилик хавтанг дулааны аргаар хэлбэрт оруулж зүйдэлгүйгээр наан, Formica брэндийн нимгэн ламинатан хавтанг вакум прессээр хэлбэршүүлэн шахаж, үндсэн хийцүүдийг үйлдвэрлэсэн. Мөн тавилгын тоноглолоороо дэлхийд тэргүүлэгч ХБНГУ-ын HAFELE брэндийн бүтээгдэхүүнийг ашигласан тул хэрэглээний явцад чанараа үл алдах бат бөх болсон билээ. Энэхүү төслийн хүрээнд ХХБ-ний нийт гурван салбарын интерьер, 11 салбарын тавилгыг хийж гүйцэтгэсэн.

Захиалагч:  Худалдаа Хөгжлийн Банк
Дизайн:  Allen International
Гүйцэтгэсэн он: 2015
Гүйцэтгэсэн ажил: Тавилга

Холбоо барих ›