Оюу Толгой ОФФИС

Оюу Толгой нь Монгол улс төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох зэс, алтны орд газрыг эзэмшигч салбартаа тэргүүлэгч уул уурхайн компани юм. Иймд тус компанийн хүлээн авах хэсгийн зураг төслийг зочдод компанийн талаарх дээрх төсөөлөл шууд бууж байхаар хийхийг зорьсон. Мөн гол ханыг нь үелж тогтсон газрын давхарга адил  судалтай Бразил байгалийн чулуун хавтангаар хийж,
Монгол дарханы аргаар цэвэр зэсээр хөөж хийсэн логог байршуулсан. Харин гол хананы хоёр талдал тадмал Монгол бичээсийг тогтоосон нь үндэсний хэв маягийг тусгасан. Түүнчлэн бусад хана болон хүлээн авах ширээний нүүрэн хэсгийг Formica брэндийн зэс гадаргуутай ламинатан хавтангаар бүхэлд нь бүрснээр алт, зэс хэмээх өгүүлэмжийг оновчтой илэрхийлж, зураг төсөлд тусгасан төсөөллөө биелүүлж чадсан.

Захиалагч:  Оюу Толгой ХХК
Дизайн:  Рендер ХХК
Хэмжээ:  23м 2 
Гүйцэтгэсэн он: 2013
Гүйцэтгэсэн ажил: Интерьер

Холбоо барих ›