ХОББИЗООН ДЭЛГҮҮР

Hobbyzone дэлгүүр нь дэлхийн техник, технологийн ертөнцөд шинэ тутам гарч буй дрон, сегвэй электрон дугуй зэрэг дэвшилтэт технологиуд болон төрөл бүрийн удирдлагатай автомашин, нисэх онгоцны загварыг Монголын хэрэглэгчдэд санал болгодог. Тус дэлгүүрийн дотоод орчинд гүн хар өнгийг голчлон ашигласан нь хязгааргүй сансар огторгуйд орсон мэт сэтгэгдлийг үйлчлүүлэгчид төрүүлдэг. Харин тод ногоон өнгийн шугамууд нь лазер туяа мэт тодорч харагддаг. Шахмал зоргодосон хавтан нь гүн хар өнгөнөөс тодорч ялгаран харагдахын зэрэгцээ эмх замбараагүй бүтэц нь чөлөөтэй, сонирхолтой дизайныг бий болгодог юм. Хээтэй гадаргуутай хөнгөн цагаан хуудсан материалаар тавиур болон лангууны тавцанг хийсэн нь техникийн нэг хэсэг мэт өнгө аясыг оруулсан.

Захиалагч: Э.Энхбаяр         
Дизайн: Рендер ХХК         
Хэмжээ:  75м 2       
Гүйцэтгэсэн он: 2014
Гүйцэтгэсэн ажил: Интерьер

Холбоо барих ›