by

Бидний тухай

 

Рендер ХХК нь 2005 онд байгуулагдсан бөгөөд мэргэшсэн дизайны баг, туршлагатай инженер техникийн ажилчид, үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, 10 гаруй жилийн дадлага туршлага дээр  суурилан интерьер дизайн, зураг төсөл, тавилга үйлдвэрлэл, барилга угсралтын чиглэлээр салбартаа тэргүүлэгч компани болон өргөжин хөгжөөд байна.

Бид тухайн компаний нэр хүнд бизнесийн онцлогийг илэрхийлэх, үйлчлүүлэгчдийнх нь тав тухыг хангах дизайны дахин давтагдашгүй оновчтой шийдлийг цаг хугацаа, хэрэглээний явцад чанараа үл алдах бат бөх, гоёмсог материалаар үйлдвэрлэлийн өндөр технологи ашиглан хийж гүйцэтгэдэг.

Дизайны зураг төслийн дагуу бүх төрлийн тавилга, хана, хаалга зэргийг өөрийн үйлдвэрт үйлдвэрлэж, угсралт суурилуулт, борлуулалтын дараах үйлчилгээг цогцоор нь хүргэдэг тул бид хэрэглэгчиддээ өндөр чанар, сэтгэл ханамжийг амлаж чаддаг.

Рендер компани нь хүлээлтийг давсан дизайны шинэлэг шийдлийг хүргэхийг зорин ажилладаг тул R&D буюу судалгаа, хөгжүүлэлтэд байнга анхаарал тавьж ажилладаг билээ. Тэр ч утгаараа бид орчин үеийн шинэ санааг бүтээж чадах дизайнеруудыг сургаж хөгжүүлэхийн сацуу дэлхийн хамгийн сүүлийн үеийн компьютерийн систем бүхий робот машинуудаар тавилгын үйлдвэртээ шинэчлэлт хийгээд байна.

Түүнчлэн бид дэлхийн зах зээлд тэргүүлэгч ХБНГУ-ын Hafele, Бүгд Найрамдах Австри Улсын Fundermax компаниудын Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж бүтээгдэхүүн үйлчилгээг нь хүргэж байна.


2015

Тавилгын үйлдвэрт дахин технологийн шинэчлэл хийж Бүгд Найрамдах Итали Улсын модон эдлэл, тавилга үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөр дэлхийд тэргүүлэгч “Biesse” компанийн хамгийн сүүлийн үеийн CNC технологийн робот машинуудаар хүчин чадлаа өргөжүүлэв.

2015

Бүгд Найрамдах Австри Улсын барилгын интерьер, экстерьер болон тавилгын материал үйлдвэрлэгч Fundermax брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч болов.

2014

Тавилгын үйлдвэрт технологийн шинэчлэл хийж анхны Computer Numerical Control буюу бүрэн автомат тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлд нэвтрүүлэв.

2012

ХБНГУ-ын барилга болон тавилгын тоноглол үйлдвэрлэгч Häfele брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч болов.

2010

Засал чимэглэл болон тавилгын материал, тоноглолын худалдаа үйлчилгээний Рендервүүд ХХК байгуулсан

2007

Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэв.

2007

Хавтангаар тавилга үйлдвэрлэх шугамыг нэвтрүүлэв.

2005

Рендер ХХК байгуулагдаж интерьер, экстерьер зураг төсөл, төслийн гүйцэтгэл, тавилга үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэв.

1998

Анх 2 хүний бүрэлдэхүүнтэйгээр захиалгаар модон эдлэл хийж байсан нь одоогийн Рендер компани байгуулагдах эхлэл болов.